Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийлээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Ажлын хэсэг” хилийн боомтуудад энэ сарын 19-23-ны өдрүүдэд  ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  “Буянт-Ухаа боомт”, “Шинэ нисэх буудал”, Дорноговь аймгийн “Замын-Үүд боомт” болон Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг”, “Сүхбаатар” хилийн төмөр замын боомтуудад  эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Хилийн боомтуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст удахгүй танилцуулах аж. Улмаар удахгүй Монгол Улс хилээ нээх, эсэх талаар хуралдах гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.