Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хиамыг дахиж идэх эсэхтээ эргэлзэж байна

     Манай улсад нийт 39 хиамны үйлдвэр байдаг.  Тэгвэл эдгээр үйлдвэр чанарын шаардлага хэрхэн хангаж байгааг өчигдөр НМХГ-аас “Барс” зах  дээр шалгалт явууллаа.  Шалтгалтанд тус зах дээрх 28 лангууны 24 нь хамрагдаж, 11 лангуунаас хаяг шошгын зөрчил илэрчээ. Тодруулбал шошгон дээр байдаг хамгийн чухал зүйлс болох хадгалах нөхцөл, орц найрлага, ямар стандартаар хэзээ үйлдэвлэсэн зэрэг мэдээллүүд байх ёстой боловч бичигдээгүй байна. Тиймээс НМХГ-аас эхний ээлжинд сануулга өгч, дараа дахин давтагдвал үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

     Мөн энэ өвөл манай улсад зуд болж, олон малчдын хот харлаж, таван хошуу мал маань ч байдгаараа эцэнхий болж гүйцсэн. Угаас амтгүй болоод байгаа энэ махаа зүгээр ч үгүй бүр л хамгийн муу, үнэр орсноор нь хиам хийдэг бичигдээгүй хуультай. Олны дунд энэ байдлыг өөхшүүлж байгаа мэт “үнэр орсон махаар хиам хийхэд илүү амттай болдог” гэсэн яриа ч байдаг.  Тэгвэл ийм муу махтай хиаман дээрээ дахиад шошгоо тавихгүй байна гэдэг бол байж болшгүй үйлдэл. Бид юу идэж байгаагаа эргэн нэг харах цаг болоод байна.   
Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.