Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЗДХ-ийн сайд хүний эрхийг дээдэлж ажиллахаа илэрхийлжээ

ХЭҮК-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хүний эрхийн асуудлаар санал солилцлоо. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, УИХ-аас баталсан хууль тогтоомжид хүний эрхийн үүднээс мониторинг хийх, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг тайлагнах механизмыг боловсронгуй болгох, “Ковид-19″ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх хүрээнд зорилтот бүлгийн хүмүүст Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Дотоод хэргийн их сургуулийн ажилтан, алба хаагчдад “Хүний эрхэд суурилсан хууль сахиулах үйл ажиллагаа” чиглэлээр сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлжээ. Улмаар Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн төслийг боловсруулж, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтээс санал авч байгааг танилцуулсан байна. Мөн ХЭҮК-ыг саналаа өгч, хэлэлцүүлэгт оролцох, төрийн бодлого, хууль тогтоомж болон хууль сахиулах байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхийн хэрэгжилтийг үндсэн шалгуур үзүүлэлт болгохыг чухалчлан төлөвлөж байгааг тэмдэглэлээ.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталснаар хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг өргөжиж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох нөхцөл бүрдсэн тул Комиссын чадавхийг бэхжүүлэх асуудлаар урт хугацаанд анхаарч, ажиллахаар төлөвлөж буйг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан онцлов. Улмаар Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаар үндэсний илтгэл боловсруулах, Гэрээний хороодоос манай улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үндэсний механизмыг ЗГХЭГ-ын дэргэд байгуулах, Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, УИХ-аас баталсан хууль тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бэхжүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.Талууд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, мөрдөн мөшгих зэрэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтрахаас гадна хувийн нууцыг хамгаалах, хил хамгаалах байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан сургалт , сурталчилгааг хамтран зохион байгуулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын орчин нөхцлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж, үр дүн, нөлөөллийг сайжруулах талаар санал нэгдлээ.Сайд Х.Нямбаатар хууль тогтоомж болон хүний эрхийн хэрэгжилтийг тогтмол хянах, төлбөрийн чадваргүй этгээдэд шүүхийн шинжилгээний болон хууль зүйн туслалцааг үзүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, өмгөөлүүлэх эрх, эрх чөлөөг хангах хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой үргэлжлүүлэн хэлэлцэх, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.