2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ХДХВ-ийн халдварын 2 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр иргэд нь хоёулаа эрэгтэй, нэг нь 15-19 настай, өөрийн сайн дураараа шинжилгээ хийлгэхээр ирсэн байна.
Нөгөө нь 40-44 насны хүн бөгөөд өвчний учир эмнэлэгт хандан үзүүлж, шинжлүүлэх явцад халдвартай болох нь тогтоогдсон байна. Тэд Улаанбаатар хотын оршин суугчид юм байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал одоогоор сайн, ХДХВ-ийн шинж тэмдэггүй үе шатандаа байгаа, тэднийг эмнэлгийн хяналтанд авч, халдварын судалгаа хийгдэж байна.







0 Сэтгэгдэл