Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХБНГУ зуданд нэрвэгдсэн хүн амд тусламж үзүүлнэ

ХБНГУ-ын Засгийн газар эрс хүйтний улирлын улмаас зуданд нэн их нэрвэгдсэн хэд хэдэн аймгуудын хүн амд зориулан 100 мянган еврогийн (ойролцоогоор 135 мянган америк долларын) тусламж үзүүлэх боллоо. Тусламжийг юуны өмнө зуданд нэрвэгдсэн орон нутгийн 2000 өрхүүдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд зарцуулна.
Монгол Улсад олон жилийн турш амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа “Дэлхийн зөн” Олон Улсын ТББ тусламжийг орон нутагт тараах юм.
Мөн түүнчлэн “Германы Дэлхийн зөн” ТББ витамин, минерал бодийн дутагдалтай 4000 гаруй бага насны хүүхдүүдэд зориулан тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх юм. Халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс тусламжийн нэг хэсгээр аймгууд дахь холбогдох байгууллагуудыг дэмжин, хорогдсон малын сэг зэмийг устгахад зориулна.
ХБНГУ-аас санхүүжүүлж буй уг тусламжийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нэгдсэн үндэстний байгууллага болон бусад доноруудтай зөвшилцөн хэрэгжүүлэх юм. Тусламжийн төсөл 4 дүгээр сарын 1 өдрөөс 7 дугаар сарын 15 өдөр хүртэл хугацаанд
хэрэгжинэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.