Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хашаандаа “ногоон” сууц барих иргэдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Нийслэлийн орон сууцын корпорац (НОСК)-аас Улаанбаатар хотын дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын “Орлогод нийцсэн “ногоон” орон сууц төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд дээрх корпорацынхан Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг өчигдөр байгууллаа. Ингэснээр тэд гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн “ногоон” орон сууцаар хангах төслийг хамтран хэрэгжүүлэх, иргэдэд санхүүгийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх гэнэ. Мөн төслийн судалгаа, тайлан, стандарт, шаардлагатай холбоотой материалыг харилцан солилцох зэргээр хамтрах аж. Ташрамд дурдахад, уг санамж бичгийн хүрээнд хашаандаа “ногоон” орон сууц барих иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.