У.ЧИНГҮҮН
Өвлийн улиралд цасан бөмбөг хийнэ гэдэг тийм ч хачирхалтай зүйл биш. Харин эл цасан бөмбөг хүний оролцоогүй бүтсэн гэнэ. Дэлхийн хамгийн алслагдмал хүйтэн нутагт байгаль эх өөрөө цасан бөмбөг хийдэг сонирхолтой үзэгдэл ажиглагдсан тухай өчигдөр Telegraph мэдээллээ.
Хойд Америкийн чийглэг, хүйтэн атлаа салхи ихтэй нутагт цасан ороомог бий болох явдал ажиглагддаг ч Их Британид анх удаагаа ажиглагдаж байгаа аж.
Өдгөө 55 настай Рон Треветт эхнэрийн хамт нохойгоо салхилуулж яваад цасан бөмбөлгүүдийг олж харсан гэнэ. Тэд энэ тухайгаа “Бид цасан бөмбөлгүүдийг нэлээн холоос олж харсан юм. Тиймээс хүүхдүүд цасан хүн хийхээр бэлдэж тавьсан байна гэж бодсон. Гэтэл дөхөөд очтол тэнд ямар ч хүний мөр байгаагүйгээр үл барам цасан бөмбөг хэдэн зуун ширхэг байсан нь бидний гайхшийг барсан юм” гэжээ.







0 Сэтгэгдэл