Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хахууль авсан прокурорын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.БолдЭрдэнэ, Р.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. Ш.Болд-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байхдаа Цагдаагийн газраас мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусган яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргийн холбогдогч Р.Батбаяраас нэг сая төгрөгийн хахууль авч, хянал тын прокурортоо үүрэг өгч, хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдүүлэн, тухайн тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн хянаж, баталгаажуулсан юм.

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн шүүх 2009 оны арваннэгдүгээр сарын 24-нд хянан хэлэлцээд Ш.Болд-Эрдэнэд прокурорын албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.