Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хатуу хөл хорионы үеэр архидаж, алба хаагчийг эсэргүүцжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд хатуу хөл хорионы үед архидан согтуурсан хэрэг гарчээ. Тодруулбал, иргэдээс “Цэций хороололд хүмүүс агсан тавиад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 02.35 цагт иржээ. Дуудлагын дагуу албаныхан очсон байна. Харин архидан согтуурсан Д, Ө нар цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэн нүүрэн тус газарт нь цохиж, гэмтэл учруулсан гэнэ. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, цагдаад халдсан хэргийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.