Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хар хувцастай хүмүүс” эргэн ирлээ

Жүжигчин Уилл Смит “Хар хувцастай хүн” киноны гуравдугаар ангид тоглох гэрээнд өнгөрөгч бямба гаригт гарын үсэг зурсан тухай “Columbia Pictures” албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр өмнөх ангиудад тоглосны адилаар тусгай ажилтан Жэй хэмээх залуугийн дүрд хувирна. Түүнчлэн эхний хоёр ангийн хөгжмийг Уилл Смит зохиосон нь багагүй амжилт олсон тул энэ удаад ч киноны хөгжмийг түүнд даатгах гэнэ. Одоогоор Кэйгийн дүрд тоглосон Томми Ли Жонстой гэрээ хийхээр зөвшилцөж байгаа аж.

Кино 2012 оны тавдугаар сард гурван хэмжээст дүрслэлээр Америк, Канад улсад зэрэг нээлтээ хийх юм. 1997-2000 онд гарсан өмнөх хоёр анги “Columbia Pictures” кино компанид нэг тэрбум долларын ашиг авчирч байжээ.


П.ДОРЖ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.