Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хар тамхины хэргээр ял эдэлж байсан эгч, дүүс эх орондоо ирлээ

Монгол Улс, БНХАУ ялтнаа солилцдог байсан ч албан ёсны гэрээ байгуулаагүй байсан юм. Олон жил хөөцөлдсний эцэст  энэ оны зургаадугаар  сарын 16-нд Ялтан шилжүүлэх тухай гэрээг үзэглэсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж БНХАУ-д ажлын айлчлал хийгээд өчигдөр иржээ. Сайд Ялтан шилжүүлэх гэрээний дагуу эхний ээлжинд тус улсад хар тамхины хэргээр ял эдэлж байсан эгч дүү  Б.Цэвэлмаа Б.Норжмаа нарыг авчирчээ. БНХАУ-ын хуулиар Б.Цэвэлмаа 20 жил, Б.Норжмаа  15 жилийн хорих ял эдлэх ёстой аж. Тэд өмнөд хөршид дөрвөн жилийн ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо эдлэх юм.

Х.Оюун
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.