Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Харуулын хөлөг осолдож 36 цэрэг сураггүй болжээ

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн “Cheonan” хөлөг онгоц гуравдугаар сарын 26-нд Хойд Солонгостой хилийн маргаантай байдаг бүсэд эргүүл хийж яваад осолдож, живжээ. Тэнгисийн цэргийн хүчин шумбагчид сураггүй алга болсон 46 цэргүүдийн амийг аврахаар шургуу ажиллаж байгаа ч тэднийг эсэн мэнд олно гэсэн найдвар улам бүр багасч байна. Цаг агаарын байдал таагүй байгаа ч 58 цэрэг, ахмадынхаа хамтаар амь аврагджээ. Хөлгийн ахмад Чой Мон Ир “Дэлбэрэлттэй төстэй чимээ гарч хөлөг баруун тийшээ хазайж, цахилгаан, харилцаа холбоо тасарсан. Хаалга гацчихаад бүхээгнээсээ гарч чадалгүй таван минут хэртэй болсон. Амжиж ирсэн цэргүүд бүхээгний цонхыг эвдэн намайг гаргасан. Удалгүй хөлөг ч усанд живсэн” хэмээн мэдэгдсэнийг ВВС уламжилав. Харуулын онгоц осолдсон хэрэгт Хойд Солонгос ямар нэгэн байдлаар оролцоогүй бололтой.
Цэргийн хамтарсан хүчний командлалын хэвлэлийн төлөөлөгч Пак Сун У “Энэ хэрэгт Пхьенян оролцсон шинж тэмдэг илрээгүй” гэв. Сөүлийн өмнөд хэсэгт орших тэнгисийн цэргийн баазын ойролцоо цэргүүдийн ар гэрийнхэн цугларч болсон явдлын талаар тодорхой мэдээлэл өгөхийг шаардсан байна. Хөлгийн ослын шалтгааныг тогтоох болон аврах ажиллагаанд тэнгисийн цэргийн флот, эргийн аврах албаныхан, агаарын цэргийн хүчнийхэн оролцож байгаа аж. Аврах албаны нэрээ хэлэхийг хүсээгүй офицер “Өдийд Шар тэнгис ус их хүйтэн байдаг хүн гурван цагаас илүү тэсэхгүй” гэжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Ли Мун Бак яаралтай хуралдаан зарлан хуралдуулж, хөлгийн живсэн шалтгааныг тодруулж, цэргүүдийн амийг аврахын төлөө боломжтой бүхнийг хийхийг даалгав. Өмнөд Солонгосын хөлгүүд хоорондоо буудалцсан гэх таамаглалыг албаны хүмүүс няцаав. Харуулын өөр нэгэн онгоц тухайн үед үл танигдах хөлөг рүү гал нээсэн агаад тэр нь “Cheonan” байсан гэдэг цуурхлыг албаны хүмүүс няцааж, “Тухайн хөлөг сүрэг шувуу руу гал нээсэн” гэсэн ойлгомжгүй тайлбар хийжээ. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.