Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАРДЛАГА ДУНДАЛСАН Ч ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛСЭН СОНГУУЛИЙН ХУУЛ

 Бөөн хардлага, бас горьдлого дагуулсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ уржигдар батлав. Нэг хөнжилд орсон, МАНАН татуулсан “хэргээр” гурав дахь жилдээ шүүмжлүүлсний эцэст Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах мө- рийн хөтөлбөр дэх амлалтыг УИХ биелүүлсэн нь энэ. “Энэ хоёр намынхан ингэж цаг хожиж байгаад л Сонгуулийн хуулийг хуучнаар үл дээх нь” гэсэн хардлага нийгэмд ч, гуравдагч хүчний намуудад ч байлаа. Тэг вэл ямар ч байсан 48:28 харьцаатай холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулах нь тодорхой болов. Үүгээрээ хардлагыг нэг хэсэгтээ тасалсан гэсэн үг. Гэвч хүмүүс хардах эрхтэй, хардуулах шалтаг ч хууль тог тоогчдод мундахгүй.

Мөн сонгууль бүрт гардаг луй – вар, будлиан, дараа нь үүсдэг хэр үүл, гомдлыг таслан зогсоох хууль батлаасай гэсэн том горьдлого бай – лаа. Маргааны гол бай болдог сонгогчдын нэрсийн жагсаалт, бүрт гэл, саналын хуудас тоолохтой хол боотой өөрчлөлтийг дээрх хуульд тусгажээ. Санал авах өдөр дур мэ дэн шийдвэр гаргаж, “Сонгогчийн үнэмлэхг үй байсан ч хамаагүй ир гэний үнэмлэхээр санал ав” гэдэг том толгой гаргах эрх СЕХ-нд үлд сэнгүй. Сон гогчдын бүртгэлийг УБЕГ-аас гаргана. СЕХ түүнд хошуу дү рэхг үй. Мөн саналын хуудсыг тусгай тө хөөрөмжөөр тоолно. Сон гогчдын саналыг гурил будаа, юу хан хээхнээр худалдаж авахыг оролд вол нэр дэвших эрхээ шууд ха суулна. Нэг ёсон доо хариуцлагыг чан галсан гэсэн үг.

УИХ-д иймэрхүү аргаар санал худалдаж авсан гишүүн цөөн гүй байсан бололтой, уг заалт “хөн дүүр сэдвийг” нь ил гаргаад авсан юм. Тухайлбал, Ш.Сайхансамбуу хэ лэл – цүүлгийн явцад “Би хувиараа хө- рөнгө гаргаж санхүүжүүлж, бэлэг өгч болохгүй юу” гэж асуусан удаатай. Д.Ар вин “Уламжлал болгон зохиодог уул усаа тахих ёслолоо ч хийж ча да хаа байлаа. Амьдрал сонгуулиар дуу саж байгаа биш, хэтэрхий хатуу заалт байна” гэж гомдоллоод авсан. Юу тай ч сонгогчдын саналыг, үзэл бодлыг мөнгөөр, эд хөрөнгөөр үнэлэх явцгүй оролдлогоос салахыг олонх дэмжив. Бас бүсгүйчүүдэд 20 ху вийн квотыг хуульчилж, намуудад таван хувийн босго тогтоож өглөө. Пропорциональ элемент оруулсан, сон гууль зохион байгуулахтай холбоо той олон дэвшилттэй зохи цуулалт тай учир улс төрийн тогтолцоонд ши нэч лэл хийх алхам боллоо гэж ол зуур хаж байна. Нөгөө талдаа “Сонгуульд ялах нь чухал биш” гэсэн сонин зарчим уг хуулиар үйлчлэх нь.

Сонгогчид “Би чамайг сонгохгүй” гээд байхад л өнөөх нь УИХ-ын гишүүний зөөлөн сэн тийд намын нэрээр тухалчихаад малийж суух аж. Босгыг нь намсгаж найр тавьсан ч гуравдагч хүчний намуудад хатуухан хууль болсон гэх хүн ч байна. Тодорхой дэвшил гарсан ч унасан бөхийг ялсанд тооцох хэсэг нь Үндсэн хуультай зөрчилд өж Цэцээр шүүлгэх гэмтэй болов. Сонгуулийн хуулийг өөрчлөн ба талсан нэр зүүж, дараа нь Цэц дээр “унагаад” хуучин тогтолцоогоор явах нь гэсэн шинэ хард лага ч цухалзаж эхэллээ. Ярьж бай сан үр дүндээ хү- рээгүй ч хуучнаас нь ахиулсан, гэхдээ бас эргэлзээ тө рүүлсэн Сон гуулийн хуулийг ямар ч байсан гараас гаргалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.