Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хараагүйчүүдэд зориулсан сонсдог номын төв

     Хорвоог хоёр нүдээрээ тольдох боломж гүй ч хараагүй хүмүүс бусдын л адил мэдээлэл авч, мэдлэгээ дээшл үүлэх эрхтэй. Тэдэнд энэ боломжийг олгохын тулд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хот ын төв номын сангийнхан хараа гүй чүүдэд зориул сан сонсдог номыг төв байгуулаад байна.

      Тус номын сангийн орлогч захирал Ч.Ал тан цэцэг, компьютерийн инженер Б.Бэгз сүрэн, сайн дурын ажилтан Ц. Майдар нар хамтран Билл болон Мелинда Гейтсийн сан гаас зарласан “Нийтийн номын сангийн шинэчлэл”-д зориулсан төслийн уралдаанд оролцсоноор энэ боломж бүрдсэн аж.

     Уг төслийн уралдаанд хөгжиж байгаа болон шилжилтийн үед байгаа 49 орны 300 гаруй баг оролцож, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийнхан “DAISY форматийн тоон ярьдаг номыг Монголд нэвт рүүлэх” төслөөрөө шалгарсан байна.

     Төсөл 30 мянган долларын санхүүжилтээр энэ сараас ирэх жилийн гуравдугаар сар хүртэл хэрэгжих юм. Түүнчлэн энэ төслийн хүрээнд хараагүйчүүдэд зориулсан сонсдог ном бүтээх студи байгуулан, Монголын хараагүйч үүдийн үндэсний холбооны орон нутгийн салбар нэгжээр дамжуулан электрон номыг түгээж номын сангийн үйлчил гээнд ашиглах юм.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.