Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах шаардлага тавьж , тус дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын 13 гишүүн болон иргэд өнгөрсөн даваа гаригаас эхлэн эсэргүүцлийн суулт хийсэн билээ. Харин тэд өчигдөр суултаа зогсоож өлсгөлөн зарлаад байна. Ийнхүү өлсөх болсон шалтгаанаа засаг дарга Ж.Ганхуяг газрын хууль бус наймаа хийсэн, төрийн мөнгө завшсан, Ардчилсан намын нэр хүндийг гутаан доромжилсон тул намын гишүүн байх учиргүй гэж тайлбарлаж буй аж. Түүнчлэн тэд засаг даргыг огцруулахаас нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдсэн байна. Тус дүүргийн ИТХ өнгөрсөн 12-р сарын 30-нд хуралдсан бөгөөд энэ үеэр засаг даргыг огцруулах санал хураахад 32 гишүүний 18 саналыг дэмжээгүй учир эл асуудлыг хүчингүй болгосон байна.







0 Сэтгэгдэл