Их Британийн ханхүү Уильям, түүний сүйт бүсгүй Кейт Миддлтон нарын хуримын ёслолд 1900 хүнийг урьсан тухай “France-Presse” агентлаг мэдээлэв.
Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд болох эл ёслолд Хатан хааны гэр бүлийнхэн, залуу хосын найз нөхдөөс гадна Их Британийн улстөрчид, гадаадын зочид, урлагийн одод уригдсан аж.
Уильям, Кейт нар хуримынхаа гэрчээр ханхүү Харри, Филиппа Миддлтон нарыг сонгосон гэнэ.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл