“Google” хайлтын системд энэ онд хамгийн эрэлттэй байсан сэдвүүдийг нэрлэжээ. Богино хугацаанд хамгийн эрэлттэй байсан сэдвээр Их Британийн хаан ширээг залгамжлагч ханхүү Уильям, Кэйт Миддлтон нарын хурим тодорсон байна. “Apple”- ийн супер ухаалаг гар утас iPhone 5, FIFA 2012, iPad 2-ын тухай сэдвүүд удаалжээ.
Түүнчлэн Английн дуучин Эд Шарин, АНУ-ын цахим ертөнцийн од Ребекка Блэйк нартай холбоотой сэдвүүд ч хамгийн эрэлттэйгийн тоонд багтсан аж. “2011 онд шинэ технологитой холбоотой мэдээллүүд хамгийн их эрэлттэй байлаа. Өмнө нь алдартнуудтай холбоотой шар мэдээллүүд л тэргүүлдэг байсан” хэмээн “Google” компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Э.ЖИГҮҮР







0 Сэтгэгдэл