Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан Комиссын IV хуралдаан энэ оны 2 дугаар сарын 23-нд Вена хотноо эхэллээ.
Хамтарсан комиссын Монголын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Австрийн хэсгийг Австрийн Холбооны эдийн засаг, залуучууд, гэр бүлийн яамны Гадаад эдийн засгийн газрын Ерөнхий захирал Й.Майер нар тус тус тэргүүлж байна.
Хамтарсан комиссын хуралдааны үеэр хоёр тал Монгол, Австрийн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, үйлдвэрлэл, санхүү, аялал жуулчлал, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодитой, хэрэгжих боломжтой тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар тохиролцохоор төлөвлөөд байгаа болно.







0 Сэтгэгдэл