Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамрын эсийн тусламжтайгаар дүлийг эмчилнэ

Австралийн эмч нар хамрын суурь эсийг чихэнд шилжүүлэн суулгаснаар олдмол дүлий өвчнийг эмчлэх арга боловс руулснаа “Stem cells” сэтгүүлд нийтэлжээ. Хүүхэд байхдаа дотор чих, дунгаа гэмтээснээс үүдэн яриа, сонсголын бэрхшээлтэй болсон хүмүүст энэхүү арга үр дүнгээ өгөх аж.

“Чихний дунг сольж, үйл ажиллагааг нь нөхөн сэргээж болдог. Тухайн хүний хамрын суурь эсээс дээж авч, чихэнд суулгаснаар дунгийн эд эсийг эрүүлжүүлэн дүлийрэл даамжрахаас сэргийлнэ” хэмээн доктор Шэрон Олескевич тайлбарлажээ.

Уг аргаа тэд олдмол дүлий өвчтэй хулгана дээр туршжээ. Сарын дараа үр дүнг шалгахад хамрын эс шилжүүлэн суулгуулсан хулганууд мэс засалд ороогүй хулганатай харьцуулахад илүү сонсголтой болсон байв.

Б.ОЮУТАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.