Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн үнэтэй зурагт 1.5 сая паунд

Хийж болох бүх юмыг нь алтаар урласан телевизийг дэлхийд хамгийн үнэтэй нь гэж зохион бүтээгч нь зарлав. Дизайнер Стюарт Хюгес 1.5 сая паундаар үнэлж байгаа энэ зурагтаа гоёход 18 каратын 28 кг алт, алмаазан шигтгээ 72-ыг зарцуулсан гэнэ. Толгой эргэм ашиг орлоготой дээдсийн хүрээлэнгийнхэнд зориулан үнэт эрдэнэсээр гоёсон элдэв бүтээл урладаг С.Хюгес одоо Лондон,  Монакад амьдардаг үйлчлүүлэгчдийнхээ захиалгаар iPhone, iPod-ын сүүлийн үеийн загваруудыг эрдэнэсээр гоёх ажилдаа ороод байгаа юм. Тэрбээр үйлчлүүлэгчдийнхээ тухай “Миний үйлчлүүлэгчид тэрбумтануудын жагсаалтад бичигддэг, дахин давтагдашгүй эд зүйлс хэрэглэх дуртай хүмүүс байдаг” гэжээ.
Арваад настайгаасаа энэ бизнест хөл төвьсан С.Хюгес Европт нэрд гарсан загвар зохион бүтээгчдийн нэг болсон агаад өдгөө түүний урланд алт мөнгөний шилдэг дархчууд ажилладаг. Саяхан түүний хүндэт үйлчлүүлэгчдийн нэг “Dolche&Gabbana”-г байгуулагчдын нэг Стефано Габбана их биеийг нь цэвэр алтаар бүрсэн iPhone утас захиалан хийлгэсэн байна.     
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.