Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн үнэтэй гар бичмэл

Францын Засгийн газар адал явдал хайгч Жакомо Казановагийн гар бичмэлийг 9.5 сая доллараар худалдан авч, дээд амжилт тогтоожээ. XVIII зуны үед амьдарч байсан ноён Казановаг францчууд цуутай шалиг эр гэдгээр нь сайн мэддэг бөгөөд түүний 3700 хуудас бичмэлд тухайн үеийн амьдрал, Францын байр байдлыг тод томруун дүрсэлсэн байдаг аж. “Миний амьдралын түүх” нэртэй уг дурсамжийг германчууд 100 гаруй жил хадгалжээ. Анх 1820 онд Брохаусын гэр бүлийнхэн уг дурсамжийг олж, нуусан байна. Тэд дэлхийн II дайныг дуустал гар бичмэлийг хадгалж байгаад 1945 онд Америкийн цэргийн хүчнийнхэнд алдсаныг 1960 онд нийтэд дэлгэн харуулжээ. Францын Төв номын сангийнхан уг дурсамжийг цахим хуудаснаа байрлуулж, 2011 онд олон улсын үзэсгэлэнд дэлгэхээр бэлдэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.