Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн хүчирхэг нь Мишель Обама

 Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэй”-н жагсаалтыг тэргүүлжээ. Өнгөрсөн онд гаргасан жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлж байсан бол хатагтай Обама 39 байр дэвшин түүний суудлыг эзэллээ.

“Биеэ авч явах байдал, ажил хэрэг төдийгүй хувцаслалтын хувьд тэргүүлэгч байж, хоёр хүүхдээ ч үлгэр жишээ өс гөж хүмүүжүүлдгийн дээр Харвардын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн зэ рэг нь түүнийг хамгийн хү чирхэг эмэгтэй хэмээн үнэ л эх шалтгаан болсон биз” хэмээн тус сэтгүүлд нийтэлжээ.

Нөхрийгөө Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогд соноос хойш тэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон дунд сургуулийн сурагчдын хоол хүнсэн дэх уургийн хэмжээг нэмэх зэрэг хэд хэдэн кампанит ажил явуулсан нь үр дүнгээ өгч, иргэдийн сэтгэлд ч ихэд нийцсэн байдаг.

Түүнчлэн Францын тэргүүн хатагтай Карла Бруни жагсаалтын 35-д бичигдсэн бол Опра Уинфри гуравт, Хиллари Клинтон тавд, дуучин Лэди Гага долоод, “Pepsi” компанийн удирдах зөвлөлийн тэргүүн Индра Нуи зургаад, дуучин Бьонси есөд, жү жигчин Анжелина Жоли 21-т, загвар өмсөгч Хайди Клам 39-т жагсчээ.

О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.