Газар тариалангийн сал барын ажиллах хүчин залуужих болсон. Үүний илрэл болсон тариаланч залуусын уулзалт, зөвлөлгөөн Монголын залуучуудын холбооны байранд боллоо. МЗХ-ноос бизнес эрхлэгч залуучуудын уулзалт, зөвлөлгөөнийг газар тариалан, уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуй, жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл зэрэг салбарыг хамруулан үе шаттайгаар явуулж буй юм. “Тариаланч залуучуудын сургалт зөвлөлгөөн”-ийг ХААШУА-ийн инноваци технологи дамжуулах төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон хувьсгал” хөтөлбөр болон “Монгол төмс хөтөлбөр”- ийн талаар мэдээлэл сонсож, харилцан туршлага судалж, салбарын ирээдүйн талаарх үзэл бодлоо солилцжээ. Сургалтанд нийслэлийн бүх дүүрэг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгийн тариалан эрхлэгч залуус оролцсон бөгөөд хамгийн залуу тариаланч нь 21 настай Б.Дамдинсүрэн байв.
Ж.ТЭГШЭЭ







0 Сэтгэгдэл