Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн агуу луйварчид цувралаас

Дэлхийн түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн алдартай луйварчдын адал явдалт түүх, хууран мэхлэх суу билэгийг хүмүүс одоо ч шүүмжлэхийн зэрэгцээ гайхан шагширсаар байна…

Чаддаг юм бол намайг барь.
Франк Уильям бага Абегнейл (Frank William Abagnale. 1948 онд төрсөн) нь 17-хон настайгаасаа банк дээрэмдэгч болж чадсан тэрээр 60-д оны үед хуурамч чекээр банкуудаас 5,000,000 доллар, хуурамч баримтаар дэлхий даяар тоо томшгүй нислэг үйлдэж, мөн Жоржийн эмнэлэгт 11 сарын турш хүүхдийн эмч болон жүжиглэсэн, Харвардын их сургуулийн хуурамч дипломаар Луизиана мужийн ерөнхий прокурорын газарт ажилласан гээд түүний луяварын хэргүүд үргэлжилсээр л …. Таван жилийн дотор  найман мэргэжил солихын зэрэгцээ, дэдхийн 26 банкийн хуурсан эр маань тансаг ресторанд хооллож, алдарт брэндийн хувцасаар гангарч, сайхан хүүхнүүдээр зугаацдаг байсан овсгоотой энэ эрийн дүрийг алдарт жүжигчин Леонордо ди Каприо дэлгэцнээ амилуулсан.
 
Рокфеллерийн хамаатан
2001 онд Кристофер Роканкурт эхнэр болох "Plaboy" од асан Мария Пиа Райесын хамт Канадад баривчлагдсан байна(Kristofer Rokankurt). 1967 онд төрсөн франц гаралтай эр маань өөрийгөө Билл Клинтоны дотны найз, Рокфеллерийн гэр бүлийн гишүүн хэмээн асар олон хүнийг мунхруулж ойролцоогоор 1,000,000 доллар залилсан хэрэгийг тулгасан байна. Мань эр өөрийгөө Кристофер Рокфеллер хэмээн хэвлэлээр ил тод зарлан  олон улсын уралдаанч, санхүүч, боксын аварга, киноны продюсер хэмээн танилцуулж луйвараа хийж байсан байна. Үнэн хэрэгтээ түүний эх янхан, аав архичин байсан гэдэг. Түүнийг Канадын ЗГ 2002 онд Америкт шилжүүлэн өгч хулгай, контрабанд, хээл хахууль, хуурамч гэрчлэл зэрэг 11 хэргээр ял тулгасанаас тэрээр гурвийг нь хүлээн зөвшөөрч, иргэдээс нийтдээ 40 сая доллар залилсанаа хүлээсэн байна.
 
Дуулж чаддаггүй "Грэмми"-ийн шагналтан
Дуулж чаддаггүй "Грэмми"-ийн шагналтан болох Роб Пилатус ба Фабрис Морван нарын (Rob Pilatus, Fabris Morvan) "Milli Vanilli" гэдэг дуэт 90-д онд Германд ид алдаршиж байлаа. Гэвч энэхүү дуэтийг студийн бичлэгт өөр хүмүүсээр дуулуулсан нь илэрч 1990 онд авсан шагналаа буцаах шаардлага хоёр дуучинд тулгарсан аж. Шагналаа буцаасан Роб Пилатус хар тамхинд донтон, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 32 насандаа хорвоог орхисон бол Морван дуулсаар байсан ч олигтой гавьсангүй. Гэхдээ тэд алдарт луйвараараа 8 сая сингл, 14 сая пянз амжиж зарсан гэдэг.
 
20 сая долларын Кэсси

Кэссий Чедвик (Kessi Zedvik. 1857-1907) анх банкны чек хуурамчаар үйлдвэрлэсэн улмаас 22 насандаа анх аавын хаалга татаж байсан гэдэг. Гэхдээ тэр сэтгэцийн өвчтэй гэж суллагдаж чадсан байна. Тэрээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны нөхөр түүний өнгөрсөн амьдралыг мэдсэнээр гэрлэсэнээсээ хойш ердөө 11 өдрийн дараа салсан гэдэг. Харин хоёр дахь нөхөр болох доктор Чедвиктэй гэрлэж алдарт луйваруудаа 1987 оноос эхэлсэн байна. Тэрээр өөрийгөө гангийн үйлдвэрийн эзэн Эндрю Карнегийн охин хэмээн өөрийгөө танилцуулж 2 сая доллар авчээ. Иймэрхүү аргаар тэрээр олон арван банкнаас 10-20 сая доллар залилаж байсан байна. Карнегийн хуурамч охин 1905 онд баривчлагдсан залилангийн 9 хэргээр 10 жилийн ял авлаөа. Миссис Чедвик хоёр жилийн дараа шоронд өөд болжээ.   

Гуталчин ахмад

Вильгельм Фойгт (Vilhelm Foyqt. 1849-1922) гэгч ажилгүй гуталчин герман эр 1906 оны 10-р сарын 16-нд Потсдам хотын нэгэн ломбардаас армийн ахмадын хувцас түрээслэн авч өмсчээ. Нэгэн өдөр тэрээр санаандгүй хотын гудамжинд явж байгаад дөрвөн үл таних цэрэгт хотын даргыг баривчлахыг тушаасан байна. Ямар ч эсэргүүцэлгүй тэд хотыг эзлэн авч улсын сан хөмрөгт байсан бүх мөнгө болох 4000 марк 70 пфенийг хураан авчээ. Түүний тушаалийг цэргүүд төдийгүй, бургомистрүүд ч үг дуугүй дагаж байсан нь одоо ч нууц хэвээр. Фойгт цэргүүдэд "хагас цаг хаашаа ч бүү яв" гэсэн тушаал өгөөд өөрөө бүх мөнгөө аван оргох гэж яваад төмөр замын буудал дээр энгийн хувцастай баригдсан байна. Дөрвөн жилийн ялтай Фойгтыг Германы кайзер 1908 онд өөрийн биеэр тушаал өгөн сулласан гэдэг.
 

Орчуулсан Галаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.