Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Халимагууд шагнал бөөндөв

Халимагийн Ардын туульч В.Каруевт Монгол Улсын гавъяат жүжигчин цол олголоо хэмээн Элиста хотын захирагчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Өнгөрсөн даваа гарагт Монголын соёлын сайд Отгонбаяраас ирсэн албан бичигт монгол хэлт ард түмний соёлын хөгжил, судалгаанд зориулсан хөдлмөрийг тань манай орон өндрөөр үнэлж байна хэмээн бичсэн байжээ. В.Каруев 2002 онд “Алтан микрофон” шагнал хүртэж байсан бөгөөд Чингис хааны нэрэмжит нүүдлийн соёлын академийн хүндэт гишүүн хүн юм. Улаанбаатар хотын радиогоор дуунууд нь байнга цацагдаж байдаг тул гавъяат болох нь аргагүй хэмээн Элиста хотын захиргааны төлөөлөгч сэтгүүлчдэд ярьсан байна.
Саяхан Халимагийн түүхч, Монгол халимагийн соёл эдийн засгийн “Бумбын орон” төвийн захирал Б.Бат-Амгалан Алтан гадас одноор шагнагдсан билээ. Түүний ойрд монголын түүх, хэл, бичиг соёлын судалгааг Монголын төр ийнхүү өндөр үнэлсэн юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.