Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Халамжийн мөнгөө банканд очиж авдаг иргэдэд карт олгож эхэллээ

ХНХЯ-наас иргэдийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олгоход анхаарч шуурхай зохион байгуулан ажиллаж буй. Үүний хүрээнд арилжааны банкуудтай хамтарч, нийгмийн халамжийн мөнгөө банкаар авдаг иргэдэд карт олгож эхэлжээ. Тодруулбал, халамжийн мөнгөө банканд өөрийн биеэр очиж авдаг иргэдэд арилжааны банкууд өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Энэ үеэр картгүй иргэдийг картжуулж дараа сараас бүх иргэд цахимаар мөнгийг нь шилжүүлнэ. Харин иргэд заавал банк оролгүй нийгмийн халамжийн мөнгөө картаараа буюу данс руугаа шилжүүлэн авах боломжийг бүрдүүлж байна. Яг одоо ХНХЯ-ны ажлын хэсэг болон удирдлага үйл ажиллагаа явуулж буй банкуудад ажиллаж зайгаа барих болон аюулгүйн зөвлөмжийн биелэлт дээр хяналт тавьж байна.  Банкны ажилтнууд “Ковид-19”-ийн шинжилгээнд бүрэн хамруулсан бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлан иргэдэд үйлчилж байгаа юм. Эхний ээлжид халамж авдаг иргэдэд үйлчилж байгаа бөгөөд цаашдаа бусад иргэнд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйлчилж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.