Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хакухо урт наслахын тулд эрт зодог тайлна

Мэргэжлийн сүмогийн 69-дэх аварга Хакүхо 25 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэв. Ирэх ням гаригт Осакад эхлэх тэмцээнд бэлтгэж байгаа түүнд дэмжигчдээс нь төрсөн өдрийн бялуу бэлэглэлээ. Хакүхо “Хурдан байна шүү. Өнөөдөр төрсөн өдөр гэдгээ мартчихсан байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Их аварга Асашёорюүгийн зодог тайлсантай холбогдуулан хэдий хүртэл барилдах гэж байгаа талаар тодруулахад “Хэзээ нэгэн цагт дохёноос бууна гэдгээ үргэлж бодож санаж явдаг. Миний хувьд 30 нас хүрээд зодог тайлах бодолтой. Урт удаан насламаар байна” гэж хэлсэн нь хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулав. Харь орны үндэсний бөхийг нуруундаа үүрэн авч явна гэдэг хэчнээн хэцүүг тэрбээр ойлгож байгаа. Ялангуяа ганцаараа ёкозүнаг хэлэх үү, биеэ бодоод 30 настайдаа зодог тайлахаар шийдсэн аж.

Хакүхо зодог тайлах хүртлээ жилд доод тал нь гурван удаа түрүүлэх зорилготой гэдгээ ч сэтгүүлчдээс нуусангүй. Мэргэжлийн сүмогийн рекордыг эвдэх бодолгүй юу гэсэн асуултанд Хакүхо “Жилд гурав түрүүлэхээр таван жилд 15 болно. Одоогийн 12 түрүү дээр нэмээд 27 гэсэн үг. Боллоо шүү дээ” гэсэн байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.