“Хурд” хамтлагийнхан өнгөрөгч оны турш “нуусан” уран бүтээлүүдээ дэлгэж, үүцээ задлах гэж байна. 2009 онд “Хайрын салхи” нэртэй цомгоо гаргаж байсан тэд энэ сарын 26, 27-нд тус цомгоороо нэрлэсэн тоглолтоороо үзэгч олондоо бэлэг барина. Хайрын амтыг түмэн өнгөөр илэрхийлсэн уг тоглолтын үеэр тус хамтлагийн шинэ дуунууд голчлон эгшиглэх хэдий ч, үзэгч Таныг хүсвэл сэтгэлд хоногшсон уянгалаг дуунуудаа сонирхуулна.
1995 онд анхны тоглолтоо “АСА” циркт толилуулж байсан тэд 15 жилийн ойгоо ийн тэмдэглэж байгаа аж. Түүнчлэн “Хурд”-ынхан баяраа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд төдийгүй хөдөө орон нутгийнхантай хуваалцахаар төлөвлөж байгаа гэсэн. Хэрэв Танд энэ удаад “Хайрын салхи”-нд илбүүлэх боломж олдоогүй бол ирэх долдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайг зориорой. Тэд Ардын хувьсгалын ойн баярт зориулан үнэгүй тоглолт хийх аж.
У.ТЭНҮҮН







0 Сэтгэгдэл