Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хайрын дуугаар амьсгалах үдэш

Шинийн нэгэн гэгээн Валентинийн баяртай давхацсан энэ сарын 14-нд “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эркагийн цомгийн өдөрлөг болох бол үдэш нь “247” нэртэй тоглолт болох гэж байна. Дуучин Эрка удтал хүлээлгэсэн зүрхэн хэлбэртэй цомгийнхоо өдөрлөгийг UB palace-ийн “Red club”-т хийхээр товложээ. Тэрбээр энэ өдөр “Би чамд хайртай” цомогт нь багтсан хайрын дуунуудаар дурлалт хосуудад бэлэг барихаар зэхсэн гэсэн.  Харин UB palace-ын концертын их танхимд болох “247” тоглолтод “Дижитал”, “Айс топ”, “Флаш” хамтлаг, дуучин ВХ, Т.Эгшиглэн, Э.Агиймаа, Quiza нар ая дуугаа өргөх гэнэ. “Хас рекордс”, “Скайтел” компанитай хамтран зохион байгуулж байгаа уг тоглолтын тасалбар ил захидал хэлбэртэй. Гурван цагийн турш хайрын дуугаар уяраах тоглолт 19.00 цагаас эхэлнэ. 

О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.