Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хайртай залуугаа оймсоор нь сонжоорой

Оймсныхоо өнгийг гуталдаа тааруулж өмсдөг хэв маяг бүр XVIII зууны үед моод болон дэлгэрчээ. Харин өнөөдөр үүнийг эр хүн бүр мэдэх ёстой зүйлийн нэг болтлоо хэвшсэн байна. Мэдээж цагаан гутал дээр хар оймс өмссөн эр хүнийг Та нэг төсөөлөөд үзээрэй. Санаанд тань буухгүй байгаа биз. Эрчүүдийн хамгийн өргөн хэрэглээ бол мэдээж оймс гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.
 
Хар өнгө
Хар өнгийн оймс өмсөх дуртай эр хуучинсаг үзэлтэй. Тэд донж төрхөндөө үнэхээр анхаарал тавьдаг.

Цагаан өнгө
Ихэмсэг, бардам, өөртөө итгэлтэй, цэвэрч эр хүн цагаан өнгийн оймсыг илүүд үздэг. Тэд хаана ч орсон гутлаа тайлах дуртай. Энэ нь тэдний хувьд бусдаас онцгойрох нэг давуу тал нь. Үнэндээ цав цагаан оймстой эр хүн бусдын анхаарлыг татаад зогсохгүй, аятайхан сэтгэгдэл төрүүлдэг нь нууц биш ээ.

Спорт оймс

Эрүүл мэнддээ санаа тавьдаг, бие хаа сайтай нэгэн. Ийм оймсонд дурлагчид чөлөөт амьдралыг эрхэмлэдэг. Хаагдмал, нэг хэвийн харилцаанд дургүй.

Индүүдсэн оймс

Ийм эртэй учирсан бол та болгоомжлоорой. Индүүдсэн оймс өмссөн залуу яах аргагүй ээжийн эрх хүү байж мэднэ. Тэд цэвэрч, хямсгар хэрнээ бүгдийг бэлэнчлээд  сурчихсан дутагдалтай.

Цоорхой оймс
Өөртөө анхаарал тавьдаггүй, хэнэггүй нэгэн. Тааралдсан оймсоо углаад явдаг зангийг нь та засаж болох л юм.

Одтой оймс

Ийм оймс өмссөн эр хүн тун ховор доо. Чөлөөтэй, нийтэч эр л одтой оймс сонгодог. Тэд бусадтай хэл амаа амархан ололцож, ямар ч хүүхний толгойг 180 хэм эргүүлж чадна. Гэхдээ түүний анхны бөгөөд эцсийн цорын ганц хайр нь байж чадна гэдэг юу л бол.  
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.