Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хаврын тариалалтын талаар хэлэлцэв

    2010 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
2010 онд 282.2 мянга га-д үр тариа, үүнээс 270.0 мянган га-д буудай, 13.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалж, 410.0 мянган тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөн ажиллаж байна. Зорилтоо биелүүлбэл улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангахын зэрэгцээ 274.3 мянга га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх юм.
“Атрын гуравдахь аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, үр тариа, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн дагуу чанар сайтай тариалах ажлыг сайтар зохион байгуулж тариалах талбай, боловсруулах уринш, нэг га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэх, өмнөх жилд нөөцөлсөн буудайг худалдан борлуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Т.Бадамжунайд үүрэг болгов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.