Жил бүр зохиогддог “Хаврын гоёл 2010” үзэсгэлэн худалдаа мэдээлэл технологийн үндэсний паркт нээгдлээ. Үзэсгэлэнгээс энэ хаврын загварын чиг хандлагыг харж болох юм. Шинэ загварын ноос ноолууран бүтээгдэхүүн, гадуур хувцас, цув, цүнх, малгай, ороолт, бээлий болон төрөл бүрийн гоёл чимэглэлийг дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид нэг дор цугларснаараа онцлог болж байна. Жишээ нь гадаад гутал экспортлогч “Хулан”, “Говь- Эрдэнэ”, “Коза кашмер” компани оролцож бүх бүтээгдэхүүндээ 20-50 хувийн хямдрал зарлажээ. Тус үзэсгэлэнг энэ жил “Модерн экспо” агентлаг зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 26-нд өндөрлөнө.







0 Сэтгэгдэл