Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хаврын баяр-2010” айсуй

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр” улсын наадам энэ сарын 9-10-нд Бөхийн өргөөнд болно. Хүүхэд залуучуудын дунд бүжгийн урлагийг хөгжүүлж, авьяас билгийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулдаг уг наадам 26 дахь жилтэйгээ золгож байна.  “Хаврын баяр” урлагийн XXVI наадам аймаг, нийслэлийн цэцэрлэг,  ЕБС, залуучуудын хамтлагууд оролцохоос гадна сүүлийн таван жилд АНУ, БНХАУ, ӨМӨЗО, ОХУ-ын “Вдохновение”, БНСУ-ын “Evergreen” зэрэг бүжгийн хамтлаг оролцсоноор олон улсын шинж чанартай болоод байгаа юм.  Энэ удаагийн наадамд аймаг, нийслэлээс шалгарсан 40 гаруй хамтлагийн 1300-гаад оролцогч европ, латин америк болон зохиомжит бүжгээр өрсөлдөж “Шилдэг бяцхан хос”, “Латин америк бүжгийн хос”, “Шилдэг хаан, хатан”, “Европ бүжгийн аварга хос”-ыг шалгаруулахаас гадна ангилал бүрт шилдэг хамтлагийг тодруулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.