Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хавкинс үсээрээ бахархдаг

“Даркнес” хамтлагийн дуучин Жастин Дэвид Хавкинс 1975 оны энэ өдөр Английн Суррей хотод төржээ. “Даркнес” хамтлаг “Атлантик Рекордс” компанитай хамтран ажиллах гэрээ хийхээсээ өмнө клуб, цэнгээний газраар дуулдаг байлаа. Тэдний анхны цомог нь “Эх газар руу явах зөвшөөрөл” гэсэн нэртэй байв.  Тус цомог гарсан цагаасаа Английн шилдэг дууны жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж, 1.5 сая хувиар борлогдсон аж. Түүний дараа дуучин Хавкинс “Би чамайг дуудсан гэдэгтээ итгэлтэй байна” нэртэй гурав дахь цомгоо гаргасан байна. Хамгийн сонирхолтой нь Хавкинс үсээрээ бахархдаг гэнэ. Учир нь түүний үс яг л эмэгтэй хүнийх шиг намирсан зөөлөн гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.