Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Фриганизм”

Үргэлж л хачин жигтэй зүйл болж байдаг АНУ-д хэдэн арваар тоологдох содон хөдөлгөөн өрнөдөг билээ. Тэдгээр хөдөлгөөний нэг нь “фриганизм” юм.

Энэхүү хөдөлгөөний гишүүд ядуу биш, харин ч янз бүрийн салбарт ажилладаг, амьжиргааны түвшин нь баталгаажсан иргэд байдаг нь хачирхалтай. Учир нь тэд долоо хоногт хоёр удаа цугларч томоохон супермаркетийн хогийн сав ухаж, хоол хүнсээ цуглуулан, нийтээрээ хооллож, хүнсээ солилцдог байна. Тэдний яриагаар бол том дэлгүүрүүдийн хогийн саванд хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээг дэхүүнээс гадна боодол сав нь урагдсан, эсвэл жаахан үйрч бяцарсан зүйлс байдаг аж.

 

Энэ нь олон хүний гайхшралыг төрүүлдэг бол, үнэхээр ядуу зүдүүгийн улмаас хог түүж амьдардаг хүмүүсийг бухимдуулдаг гэнэ. Хөдөлгөөний гишүүд энэ үйлдлээрээ хөрөнгөтний нийгмийг эсэргүүцэж байгаа бөгөөд мөнгөөр бүхнийг шийддэг Америкт мөнгөгүй хүн ч гэдэс цатгалан байж болохыг харуулж байгаа юм.

 

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.