Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Франц Монголын зохиолчид уулзалт зохион байгуулна

“Номын Соёлт Ертөнц” төрийн бус байгууллага жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг номын баяраа энэ жил онцгой тэмдэглэхийг зорьж Франц улсыг хүндэт зочин орноор урьсан ажээ. Тус улсын зохиолчид, хэвлэлийн газрын төлөөлөгчдийг урьсан ба баярын үеэр Францын алдарт  Грассэ-Фаскэль хэвлэлийн газрын ерөнхий захирал Жан Клод Фаскэль манай улсын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг сонгон өөрийн нэрэмжит шагналаа гардуулах аж.
Тавдугаар сарын долооноос есний хооронд болох номын баярын үеэр Франц Монголын зохиолчдын уулзалт, номын үзэсгэлэн худалдаа, орчуулгын хэлэлцүүлэг, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа болох юм.
Дашрамд дурдахад, энэ жил Монгол улс Франц улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй.
 

Ж.Солонго

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.