Францын “Fromagerie Agour” хэмээх жижиг фермийн үйлдвэрлэдэг хонины сүүний бяслаг дэлхийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр дахь удаагаа тодорчээ. “Ossau-Iraty” нэртэй уг бяслагийг хоёр янзын үүлдрийн хонины сүүгээр хийдэг бөгөөд зөөлөн, самрынх шиг амттайгаараа алдартай.
Их Британид жил бүр зохион байгуулдаг “World сheese аwards” арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс бяслаг үйлдвэрлэгчид шилдэг бүтээгдэхүүнээ өрсөлдүүлдэг юм. Нэр хүндтэй энэхүү арга хэмжээний сүүлийн хоёр жилийн шилдэг өргөмжлөлийг “Ossau-Iraty” авсан байна.
Э.ХАНА







0 Сэтгэгдэл