Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Францчууд хамтарч ажиллах сонирхолтой байна

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр БНФУ-ын SEUECA компанийн бүсийн менежер Phillippe Le Duff тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь ус, хатуу хог хаягдал, эрчим хүч, тээврийн чиглэлээр бизнес эрхэлдэг Францын томоохон компанийн нэг юм байна.

Эргэлтийн хөрөнгө нь 35 тэрбум евро, 300 мянган ажилчинтай гэдгээ танилцуулсан SEUECA компани Улаанбаатар хоттой хамтарч ажиллах сонирхлоо илэрхийллээ. Ялангуяа гэр хорооллын цэвэр усны хангамжийн мастер төлөвлөгөөний үргэлжлэлийг хийх хүсэлтэй яваа гэлээ.

Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Францчуудад талархаж явдагаа хэлсэн БНФУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар олон ажил хийгдсний нэг нь гэр хорооллын цэвэр усан хангамжийн мастер төлөвлөгөө юм. Улаанбаатар хотод ахиад цэвэрлэх байгууламж шаардлага бий. Налайх, Багануурт ч цэвэрлэх байгууламж барих хэрэгцээ байна. Өнөөдөр УИХ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байна.

Улаанбаатар хот дотооддоо бонд гаргадаг болсноор дээрхи хэрэгцээт ажлуудынхаа хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг олно. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот тулгамдаж буй асуудлаа өөрийн эх үүсвэрээр шийдэх бололцоотой болох тэр цагт та бүхэнд саналаа уламжилна.

Олон улсын байгуулагуудад ч нээлттэй оролцох урилга тараах боломж бүрдэх юм гэлээ. Францын SEUECA компанийнхан хөрөнгө босгох тал дээр хамтрах мөн цаашдаа хамтарч ажиллах хүсэлтэй гэдгээ дахин дахин хэлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.