Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: С.Амарсайханыг хотын даргаар томилохыг дэмжлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр 19.30 цагт нийслэлийн “Хангарьд” ордноо өндөрлөлөө.

Хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нарыг сонгохоор нууцаар санал хураав. Санал хураалтад НИТХ-ын нийт 45 төлөөлөгч оролцож, нэр дэвшигч С.Амарсайхан 25 төлөөлөгчийн буюу 56.8 хувийн санал, нэр дэвшигч С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн буюу 44.1 хувийн санал тус тус авлаа. Ингэснээр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тодроод байна. Түүнийг нийслэлийн Засаг даргад томилуулах саналыг Ерөнхий сайдад өргөн барихаар болов. Ерөнхий сайд хуулийн дагуу тав хоногийн дотор батламжлах заалттай юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “ФОТО: С.Амарсайханыг хотын даргаар томилохыг дэмжлээ

  • Avatar Зочин says:

    Одоо ажиллах л улдлээ дээ Амжилт

  • Avatar ЗОЧИН says:

    АМАРСАЙХАН ДАРГАА ИРГЭДИЙН ГАЗАР БУЛААЖ ДЭЭРЭМДДЭГ ГАЗРЫН АЛБА ДЭЭР АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЖ АЖИЛЛААРАЙ ИРГЭДЭД ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ХУВЬЧИЛЖ ӨГӨХ АЖИЛ ЯВАГДАХГҮЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГАРЧ БАЙГАА ШҮҮ ЯГ ЭЗЭНДЭЭ ОЧИХГҮЙ БАЙГАА ШҮҮ