Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн шинэ онгоц “Вoeing 737-8МАХ” өчигдөр Улаанбаатарын цагаар 13.05-д Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
АНУ-ын Сиэтл хотоос долоон цаг нисч, 9000 гаруй км, агаарын замыг туулж ирсэн шинэ агаарын хөлгийг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ИНЕГ-ын удирдлага, “МИАТ”-ын ажилтан ажилчид, хамт олон цэцгийн баглаа барин угтаж авлаа. “Вoeing 737-8МАХ”-ыг жолоодон ирсэн нисэгч Ч.Нямсайхан, Ч.Хурц, хоёрдугаар нисэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нар эх орондоо амжилттай бууснаа илтгэн рапорт өгсөн юм.
“Вoeing 737-8МАХ” шинэ онгоцны давуу талууд:
- “Боинг-В737NG” загвартай харьцуулахад дуу чимээ 40 хувиар багассан.
- Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог.
- Бизнес 12, энгийн 150 суудалтай. Бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэйгээс гадна бүх зорчигч өөрийн гар утас, таблетаа ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй WiFi сүлжээгээр холбогдсон. Суудал бүр USB-тэй.
- Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд:
- Хөдөлгүүрийг шинэчлэн CMF LEAP-1B хөдөлгүүртэй болсон ба хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.
- Сүүл болон далавчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамик үзүүлэлт нэмэгдсэн.
- Нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.
- Дээрх өөрчлөлтүүдийн тусламжтайгаар нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
- Зорчигчдын тав тухыг хангах үүднээс бүхээгний гэрэлтүүлэг Sky Interier дизайнтай хийгдсэн.














0 Сэтгэгдэл