Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Фижи хар салхинд нэрвэгдэв

Номхон далайн Фижи арал улс хүчтэй хар салхинд нэрвэгдсэний улмаас 50 гаруй барилга байшин нурж, 5000 орчим хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна. Томас хар салхины хүч цагт 170 км хүрчээ. Тус улсын гамшигтай тэмцэх газрын дарга Энтони Блейк “Салхи лаугийн бүлэг арлуудыг дайран өнгөрөхдөө асар их хохирол учруулсан. Гэхдээ хүн амын төвлөрөл ихтэй Вити-Леву, Вануа-Леву арлууд бага хохирол амссан. Улс орон даяар онц байдал зарласан. Хар салхинд сүйрсэн барилга, байшинг сэргээн босгох ажил удахгүй эхлэнэ” гэжээ.
Одоогоор хүний амь нас хохирсон мэдээлэл байхгүй байгаа ч хар салхи дайран өнгөрсөн зарим арлаас мэдээ ирээгүй байгаа аж. Одоогоор улс даяар бүх нислэгүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг хаагдаж, олон нийтийн үйлчилгээг түр зогсоогоод байна. Цахилгаан болон харилцаа холбооны шугам зарим газарт тасраад байна. Тус улсын Засгийн газар 10.000 хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар аваачсан тухай Ройтерс мэдээлэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.