МАХН-ын Удирдах зөвлөл Хяналтын ерөнхий хороотойгоо саяхан хамтран хуралдаж, хөнжилдөө хөлөө жийлцээд учраа олоогүй Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга С.Баярт, Засаг дарга Ч.Сайханбаяр нартай хариуцлага тооцсон шийдвэр гаргаад буй. Намын “гэсгээл” дүүргийн намын хорооны дэд дарга Г.Бямбасүрэнд бүр ч хүндээр тусжээ.
Өмнө нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх түүнд “ухамсрын шанаа” өгч байсан гэдэг. Жигүүрт данстай байсан Г.Бямбасүрэн ийн “ноёнтой” шөргөөцөлдсөн биш, улс төрийн карьертаа цэг тавилаа.
Намаас өгсөн албан тушаалд эзэн болж чадахгүй бол иймэрхүү арга хэмжээ авах болно шүү гэсэн албан бичгийг аймаг, дүүргийн намын хороодод бас илгээжээ.







0 Сэтгэгдэл