Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“УУЧЛААРАЙ АХМАД АА, ТОРГУУЛЬ НЬ ИЛҮҮ БАЙНА”

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтарч өнгөрсөн бямба гаригт бид шөнийн сурвалжлага хийлээ. Нийслэлийн хамгийн их цэнгээний газартай тус дүүрэгт шөнө дунд ч хөл хөдөлгөөн тасар даггүй юм байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 24.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйл чилж болохгүй гэж заасан болохоор шалгалтаа бид хуульд заасан цагаас хойш эхлэв. “Өргөө” кинотеатрын ард байрлах ”Мишээл” диско клубээр орох үед 00.20 цаг болжээ. Шинэ жилийн баяраа тэмдэглээд үргэлжлүүлэн шоудаж байгаа залуус дүүрэн байв. Амьд хөгжмийн тоглолттой болохоор залуус их очдог аж. Үйлчилгээний талбай, орчин, гэрэлтүүлгээ мэр гэжлийн хяналтынхан ад үзээд байхааргүй болгожээ. Харин цаг хэтрүүлж, архи худалдаалж байх юм. Зохион байгуулагч нь “Архи зарсан нь үнэн. Хүмүүс авъя гээд болдоггүй юм. Бид 06.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй ч 00.00 цагаас хойш ус, ундаа уугаад суух хүн байх уу” гэж байв.

Одоогоос жилийн өмнө гаргасан журамд шөнийн цэнгээний газар, караоке 06.00 цаг хүртэл ажиллаж болно. Харин 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарж болохгүй гэжээ. Хэрэгжихэд бэрх ийм журам гаргасан нь цагдаагийн ажилтнууд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг юм байна. “Манай ажилтнууд байнга хяналт шалгалт хийдэг болохоор ихэнх газрууд 00.00 цагт хаалгаа барьдаг. Зарим газрын эзэд “Бид журмаараа үүр цайтал ажиллах ёстой. Манайх ус, ундаагаар үйлчилж байна” гэдэг. Харахад цэвэр усны савтай зүйл ширээн дээр нь байдаг ч архи байгаа нь хэнд ч ойлгомжтой. Цагдаагийн ажилтнууд хүний ууж буй зүйлийг үнэрлэж, амталж болохгүй шүү дээ. Амьдралд нийцсэн журам гаргавал хэн хэндээ амарсан” гэж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дунжид ярилаа.
Тус дүүрэгт цагаа байнга хэтрүүлдэг, үйлчлүүлэгчид нь ихээхэн зөрчил гаргадаг газрын нэг нь “Ланд” шөнийн цэнгээний газар аж. Тус газарт буудал, караоке бас бий. Шөнийн 01.00 цаг болж байхад үүдээр нь дүүрэн залуус байв. Цагдаагийн ажилтнууд шалгалтаар явахдаа энгийн хувцастай явах аж. Учир нь шөнийн цэнгээний газрууд цагдаагийн ажилтан гэдгийг хувцсаар нь таниад хаалгаа онгойлгож өгдөггүй гэнэ. Мөн гаднаа богино долгионы станцтай хүн байлгаж, гадаа юу болж байгаа, хэн ирсэн, хаалгаа нээх эсэхээ мэдээлдэг юм байна. Биднийг үйлчлүүлэгчид гэж андуурсан бүсгүй “Хэдүүлээ вэ, ширээ байна шүү” гэсээр угтлаа. Буудалд амарч байгаа иргэд архи захиалсан аж. Зөөгч “Хурдхан хоёр шил “Ерөөл” өгөөдөх. Хурдал л даа” гэсээр гүйж ирэв. Шалгалт ирснийг мэдээгүй тэрбээр үйлчлэгч бүсгүйг сандаргаж орхив. Хууль зөрчиж буйгаа илчилсэн залуу толгойгоо маажсаар эргэв. Хэсэг залуус “Үүдээ онгойлгооч. Танайх хэзээ ийм эрт хаадаг байсан юм бэ” хэмээн хаалгыг нь балбах аж. Хаалгач залуу чимээгүй гэж дохиод ч нэмэр алга. Тус газрын буудалд 17 үйлчлүүлэгч байгааг зочид буудлын хүлээн авагч хэллээ. Хоёр ортой өрөөнд зургаан хүн, гурван ортой өрөөнд долоон хүн оруулжээ. Хаанахын, хэн гэдэг хүн орсныг бүртгэх ёстой ч тэд үүргээ биелүүлээгүй буруугаа хүлээв. Сүүлийн үед буудалд амиа хорлох, нялх хүүхдийн цогцос орхих, архи худалдсанаас гүн хордлогод орж амь насаа алдах хэрэг удаа дараа гарсаар байгаа аж.
Буудлууд хүнээ бүртгээгүйгээс тухайн иргэн хэн болохыг таниулах ажил удааширч, чирэгдэл болдгийг цагдаагийн ажилтнууд хэлж байв. Hotel, motel, буурчийн газар, дэн буудал гэх мэтчилэн зэрэглэлтэй байдгийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд мэддэггүй бололтой. Дээд зэрэглэлийг илэрхийлэх Hotel гэсэн хаяг хадсан тус газрынхан дэн буудлын ч шаардлага хангаагүй байх юм. Ор нь нурж унах шахсан, шал, хивсэнцэр нь ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй болсон хэрнээ өрөөнүүддээ мини бар ажиллуулдаг аж. Мини бар ажиллуулах зөвшөөрлийг одтой буудлуудад олгодог. Гэтэл тагз шиг өрөөнд үйлчлүүлэгчээ хүлээн авч буй тус газрынхан хятад бэлэн хоол, ундаа, бохь зэргийг тэнгэрт хадсан үнээр зарж байв. Буудал, шөнийн цэнгээний газрын үйлчлэгчид “Өнөөдөр ажилд орсон. Тусгай зөвшөөрөл хаана байгааг мэдэхгүй. Дарга нар байхгүй” гэх жижүүрийн үгтэй. Цагдаагийн ажилтнууд ам хаах тэр үгийг нь бараг цээжилсэн болохоор зөрчлийг нь илрүүлж, торгуулийн арга хэмжээ авлаа. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж 00.00 цагаас хойш Архи, согтууруулах ундаа худалдсан бол 250 мянган төгрөгөөр торгодог юм байна. Бид дараагийн газраа очих хооронд байцаагчийн утас дуугарлаа. “Сайн байна уу хөгшөөн. Шалгалтаар явж байгаа юм уу. “Уучлаарай хө, торгууль нь илүү байна аа” гэх мэтээр гуйлга хүсэлт үргэлжилдэг гэнэ. Шөнийн цэнгээний газрууд ардаа хамгаалалттай байдаг гэсэн яриа үнэн бололтой. Торгуулийн хуудас бичээд цаг болоогүй байхад араас нь утасдсан “сайн санаатанд” “Хуулиа биелүүлэх ёстой шүү дээ” гэж хэлээд байцаагч утсаа таслав.
Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд цагдаагийн ажилтнуудын анхаарлыг татсан нэг газар байдаг аж. Саун нэрээр охидын биеийг үнэлүүлдгийг цагдаагийнхан мэджээ. “Марс” саун гаднаа камертай, шөнийн цагаар эрэгтэйчүүдэд л үүдээ нээдэг гэнэ. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид үйлчлүүлэгч болон орж, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь илрүүлсэн юм байна. Энэ удаа бид бас хамт явсан залуугаараа хаалгыг нь тогшууллаа. Хоёр удаа цагдаагийнхны хараанд өртөн, хатуухан донгодуулсан сауныхан энэ удаа цагтаа хаажээ. Баянгол дүүргийн наймдугаар хороонд байрлах “Кhan” буудал дөрвөн давхартаа диско клубтэй аж. Үүдэнд нь машинаа зогсоогоод буугаагүй байхад нэг залуу “Хаасан шүү, сая хаалгаа барилаа” гэв. Шөнийн цэнгээний газрууд цагдаа, мэргэжлийн хяналтынхан ирсэн даруй бие биедээ мэдэгддэг бололтой. “Хүмүүсээ хурдан гараарай” гэх хамгаалагч залуугаас яагаад яараад байгааг нь асуухад тоймтой зүйл хэлсэнгүй. Шөнийн 02.20 цаг болжээ. “Үйлчлүүлэгч олонтой болохоор гаргах гэсээр удчихлаа. Одоо хааж байна. Авсан архи, ундааг нь дуусгаж, тооцоогоо хийгээд хаалаа” гэсээр зохион байгуулагч бүсгүй биднийг угтлаа. Тайчих үзүүлбэртэй “Мартини” шөнийн цэнгээний газар ч мөн адил мэдээлэл авсан бололтой үүдээ барьсан байв.
Шөнийн цэнгээний газруудаар явахдаа нэг зүйлийг анзаарлаа. Шөнийн цагаар үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь 18-25 насны охид байх юм. Согтсон охидод нууж , хаах зүйл үгүй болж, хамаг хувцсаа тайчих нь холгүй байх аж. Тэднийг хараад өмнөөс нь харамсах сэтгэл төрснийг нуух юун. Хамгийн сүүлд бид Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байрыг зорилоо. Өнгөрөгч бямба гаригийн шөнө эрүүлжүүлэхийн эмчээр цагдаагийн хошууч Б.Энхцэцэг болон ахлагч Х.Ишдорж, дэд ахлагч Н.Булгаа, Н.Батбаяр нар ажиллаж байв. Өөрийгөө хянах чадваргүй болсон 20-50 насны 17 хүн эрүүлжүүлэх байранд иржээ. “48 настай нэг хүний бие муу байна. Ар гэрийнхэнд нь хэлсэн боловч “Бие нь зүгээр, худлаа ярьж байгаа юм. Ирээд агсам тавиад эхэлнэ” гээд хүлээж авдаггүй. Бүр болохгүй бол 103 дуудаж үзүүлэхээс. Бусад хүний бие гайгүй байна” гэж эмч ярив. Бямба гаригийн шөнө Баянгол дүүрэгт ноцтой хэрэг зөрчил гарсангүй амгалан хонолоо. Тус дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа зарж борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 700 гаруй аж ахуйн нэгж бий. Түүнээс 15, 16, 17, 19 дүгээр хороонд хамгийн олон нь байдаг аж.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.