Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уурхайн гүнээс 55 цогцос олдлоо

Мафийнханд алагдсан байж болзошгүй 55 хүний цогцсыг Мексикийн Гуерреро мужийн хаягдмал уурхайн гүнээс цагдаа нар оллоо гэж ВВС мэдээлэв. Алагдсан хүмүүс хэн болохыг тогтооход бэрхшээлтэй байгаа бөгөөд ердөө зургаан хүний цогцсыг таниулаад байгаагийн нэг нь орон нутгийн шоронгийн даргынх юм байна.

Иргэний хамгаалалтын газрын ажилтнууд цагдаагийнханд тусалж, 200 метрийн гүнээс цогцоснуудыг гаргах ажилд оролцож байгаа бөгөөд хүчилтөрөгчийн баг өмсөн ажиллаж байгаа аж. Уурхайн гүнийг нэгжиж хараахан дуусаагүй байгаа бөгөөд ДНК-ийн шинжилгээнд зориулсан дээж авах ажлыг мэргэжлийн хүмүүс гүйцэтгэжээ. АНУ-тай хиллэдэг Гуерреро мужид мафийнхан зах зээлээ булаацалдан үе үе дайтдаг.

Мексикт 2006 оноос хойш хар тамхитай холбоотой гэмт хэргийн улмаас 22.000 хүн алагджээ. Цогцоснуудын ихэнх нь шивээстэй байгаа нь хар тамхитай холбоотой хэргээс болж алагдсан байж болохыг харуулж байгаа юм гэж цагдаагийн газар мэдэгдэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.