Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхайн боловсон хүчин бэлтгэхэд анхаарна

Их Британи, Монгол Улс уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж буй талаар “Reuters” дамжуулав. Тодруулбал, хоёр улс уул уурхайн салбар дахь харилцан ойлголцлын анхны санамж бичгээ Лондонд болсон хурлын үеэр, өнгөрсөн мягмар гаригт байгуулжээ.

Олон улсын худалдааны яамны мэдэгдэлд дурдсанаар хамтын ажиллагааны хүрээнд технологи дамжуулах болон боловсрол, сургалтад анхаарах нь. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт дээрх санамж бичиг нь санхүүжилтэд ч хамаатайг онцолсон байна. Тэрбээр “Монгол Улс энэ онд БНХАУ руу нийт 20 сая тонн коксжих нүүрс экспортлох төлөвтэй байгаа. Ирэх онд үүнээс бага зэрэг нэмэгдэх байх” хэмээн өгүүлжээ.

“12 тэрбум ам.долларын эдийн засагтай Монгол Улсын олон нийт, хувийн хэвшлийн өр нийлээд 20 гаруй тэрбум “ногоон”-д хүрсэн. Коксжих нүүрсний үнэ 200-гаас илүү хувиар өссөн, “Оюутолгой” төсөлд Монгол Улс найдаж буй” гэж уг цахим хуудсанд бичсэн байв.

Бас урд хөрш рүү эрчим хүч нийлүүлэх ач холбогдолтой 5.2 гВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулж байгаа гэжээ. Европын холбооноос Их Британи гарахаар өнгөрсөн зургадугаар сард санал асуулга явуулснаас хойш Засгийн газар нь худалдааны шинэ харилцаа үүсгэхийн чухлыг онцолж байсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.