Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ууланд бүгсэн хэрэгтнүүдийг баривчиллаа

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Сэмжид гэдэг газар хаваржиж байсан айлын гурван адууг энэ сарын 5-6-нд шилжих шөнө буудаж алаад микроавтобусанд ачиж авч явсан хэрэгтнүүдийг цагдаагийнхан өчигд өр баривчиллаа гэж тус аймгийн Цагдаагийн газрын эх сурвалж мэдээлэв.

Гэмт этгээдүүдийн нэг Ш.Энхтогтохыг өчигдөр 14.00 цагийн үед Налайх дүүргийн нутгаас баривчилжээ. Тэрбээр Багануур дүүргийн харьяат бөгөөд тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн гэрт нь шалгалт хийхэд нэлээд хэд хоног ирээгүй нь тогтоогдсон байна. Ш.Энхтогтох уулаар дамжин, Налайх дүүргээс урагш Төмөр замын дөрөвдүгээр зөрлөгт ирж, замын унаанд суухаар явж байхад нь саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Уг хэргийг үйлдсэн хүмүүсийн нэг Э.С нь гэмт этгээдүүдийн нэгнийх нь төрсөн дүү аж. Түүнийг хууль хяналтын байгууллагынхан зам ын унаанд суугаад явж байхад нь саатуулсан аж. Энэ талаар Төв аймгийн цаг даагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Багануур дүүргийн харьяат Энхтогтох, Сонгинохайрхан дүүргийн иргэн Баясгалан нарыг олж саатуулсан. Тэд нэлээд ядарсан шинжтэй байгаа. Гэхдээ тэднийг манай газарт авчраагүй. Тухайн орон нутагт нь шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

16.00 цагийн үед үлдсэн хоёр хүнийг саатуулсан гэсэн мэдээлэл ажлын хэсгийнхнээс бидэнд өглөө” гэв. Хулгайч нар энэ сарын 5-6-нд шилжих шөнө 03.00 цагийн үед Эрдэнэ сумын нутагт нэг айлын гурван адууг “Тоз-8” маркийн тайрсан буугаар буудаж алаад 93-11 УБЯ улсын дугаартай “Грейс” микроавтобусанд ачиж явсан юм. Гэмт этгээдүүдийн талаар хохирогч цагдаа нарт шуурхай мэдээлснээр тэднийг саатуулахаар араас нь хөөсөн боловч гэмт этгээдүүд цагдаа нарыг эсэргүүцэн өөдөөс нь буудсан талаар орон нутгийн иргэд өгүүлсэн.

Улмаар адуу ачсан автомашинаа уулын модонд хаяж өөрсдөө явганаар зугтсан билээ. Ууланд тав дахь хоногтоо бүгж байгаад бууж ирсэн гэмт этгээдүүд зэвсэгтэйгээ явсан ч баривчлах үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.