Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Утгын чимэг-15” бүтээлээ хүлээн авч эхэллээ

МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-15” богино өгүүллэгийн наадам энэ оны шилдгээ тодруулахаар бүтээлээ авч эхэлжээ. Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой. Наадамд сойх өгүүллэг нь сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн байх ба бүтээлийг ирэх хоёрдугаар сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн байранд хүлээн авна. Арван тав дахь удаагийн үргэл жилсэн үгийн томоохон наад мын сүүлчийн шалгаруулалт ирэх сарын 18-ны 18.00 цагт Улсын хүү- хэлдэйн театрт болох юм байна. Тэргүүн байрын эзэн нэг сая төгрөг гардах бол удаах байрууд нь 800, 600 мянган төгрөгийн шагналтай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.