Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Утаанаас болж жилд 90,7 мянган хүн өвчилж байна




Манай улсын агаарын бохирдлын тавин хувийг гэр хороолол, зургаан хувийг гуравдугаар цахилгаан станц, хорин хувийг автомашин, арван дөрвөн хувийг барилга үйлдвэрлэлийн салбар, бусад нь үлдсэн арван хувийг эзэлж байна гэдгийг судлаачид тогтоожээ. Түүнчлэн манай улсад жилд агаарын бохирдлоос болж 90,7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж, түүнд 4,8 тэрбум төгрөг зарцуулдаг дүн гарчээ.

Тэгвэл төр маань өнгөрсөн гурван жилд агаарын бохирдлын эсрэг 8,7 тэрбум төгрөг төсөвлөж, дийлэнхийг нь шахмал түлш үйлдвэрлэх, түүний судалгааны ажилд л зарцуулсан байна. Харин бид өмнө нь та бүхэнд энэ жил “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г Ерөнхий сайд С.Батболд ахалж байгаа талаар мэдээлж байсан. Ингээд ерөнхий сайд маань одоо л нэг юм доривтой арга хэмжээ авах нь гэж баярлаж суутал… агаарын бохирдлыг бууруулахын тулд дор хаяж 50 тэрбум төгрөг зарцуулах ёстой гэж үзсэн ба ийм боломжгүй тул энэ жилийн улсын төсөвт 12 орчим тэрбум төгрөгийг төсөвлөж, төсвийн ихэнх нь агаарын бохирдлын хорыг л арилгах ажилд зарцуулахаар боллоо. Энэ мэтээр төрөөс доривтой арга хэмжээ авахгүй байсаар, улаанбаатарын утаа ихэссээр , иргэдийн өвчлөл нэмэгдсээр л…   

Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.