Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Утааг бууруулахад эхний ээлжинд 105 тэрбум төгрөг хэрэгтэй

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Агаарын төлбөрийн тухай зэрэг утаа тойрсон хуулийн хэрэгжилтийн байдалтай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны дарга нар өчигдөр танилцлаа. Холбогдох яамдын төлөөлөл тэдэнд мэдээлэл өгөв. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн дагуу эхний ээлжинд есөн хорооны 6000 айлыг хязгаарлалтын бүсэд хамааруулах юм байна. Тэдгээр айл стандартад нийцсэн түлш түлээд цахилгааны шөнийн тарифаа хоёр дахин хөнгөлүүлнэ.

Мөн зургаан төрлийн урамшууллыг хууль хэрэгжүүлсний төлөө олгоно. Эдгээр асуудлыг шийдэхэд 84 тэрбум, тэдний хашаанд мод тарих, хогийг цэвэрлэх зэрэг дагалдах арга хэмжээнд 21 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог Ажлын хэсэг хийснээ танилцуулав. Сангийн яамныхан “Их өндөр тоо хэлж байна. Бидэнд нарийн тооцоо, судалгаа хэрэгтэй” гэлээ.

Дээрх тооцоог Нийслэлийн удирдлагуудаар батлуулсны дараа Сангийн яаманд танилцуулах гэнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгааг ирэх сарын 15 гэхэд бэлэн болгох ёстой. УИХ-аас баталсан тогтоолд ингэж тусгасан учраас яамд, хотын удирдлага хамтран бодит ажил хийхийг Байнгын хороодоос үүрэг болгов.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.