Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“УТААГҮЙ УЛААНБААТАР” үндэсний хөтөлбөрийг Улсын их хуралд өргөн мэдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар “Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. 
Хөтөлбөрийг “100 мянган айлын орон сууц” болон авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хамт цогцоор нь хэрэгжүүлэхээр тогтсон байна.
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний болон дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хуулиудын төсөл, үзэл баримтлал болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.гансүх нарт үүрэг болголоо.
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахална.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.